2010-12-14

шинэ жил

Бага байхад шинэ жил гэхээр л мандаин үнэртээл гээл хүмүүс бичдэг л юм билээ. Би ч бас багадаа идсэн мандариныхаа хальсыг пааран дээрээ тавийл үнэрийг нь гаргаал сайхан дүүтэйгээ хальсыг нь шахаж нүдрүү нь шүүсийг нь цацруулж хорсгоол бас хорлонтдог л байлаа. Анх одоо яаж шинэ жил тэмдэглэдэг байсан бүүр багын дурсамж энэ муу толгойд ерөөсөө орж ирэхгүй л байгаад байгаан цэцэрдэгт бол харин 5 настай байх үед байхаа 12 жилийн морь болоол
холын газрыг товчлоод байдаг
хомбон туурайтай морь долоон жилээ гээд л тэрийг санаж байгаан. Тэгсэн чинь би тэр үед холын газрыг товлоод гэдгийг дотроо юу гэж ойлгодог байсан гээд нэг орос үлгэр дээр гардаг шиг өвөө зүү утас бариал товч хадаал товчлоод байгаагаар төсөөлдөг байлаа ш хэхэ.Дараа жил нь баавгай болов оо авга ахаараа нэг цаасан баавгайны баг хийлгээл бор өмд цамц өмсөөл цэцэрлэгийн ёлкн ойн хүрэн баавгай нь болж байв. Тэгээд арай том болоод 7настай байхдаа байхаа одоо үе шиг 7 настай 2р ангийн сурагч биш цэцэрлэгийн жаал хэвээрээ л байлаа хэхэ. Цэнгээнт бүжиг энэ тэр хийгээл давхар бас хөтлөгч энэ болцон одоо ч зураг нь байдаг харахад ч дурсамжтай. За тэгээд 1р ангийн сурагч болсон жил болохоор цагаан толгойн баяр гэдгийг шинэ жилтэйгээ хамтатгаал тэмдэглэсэн би нээрээ ямар үсэг болж байсан юм болоо мэддэггүй ш зураг энэ дараагүй юм шиг байгаа юмаа. Тэгээл дараа дараагийн жилүүд нь гэр орноосоо бууз энэ тэр жигнэж ирээл идэж уугаал таардаг байлаа. АА харин 6 ангид байхад нэг онцлох үйл явдал болсын хэхэ анх удаа сургуулийн шинэ жилээр өвлийн өвөөгөөс онц сурсан гээд бэлэг авч байлаа шүү дээ хэхэ 1998 он юм уу даа. Бэлэгээ авчаал гэртээ хариал дүүдээ гайхуулаал хэхэ бас их онгирч байгаа юмаа. Нэг иймэрхүү л цэцэрлэг болон 10 жилдээ шинэ оноо угтаж байлаа.

2010-12-01

Рекорд 345 -с LCD хүртэлх түүх


Банжиг нэгэнт онгойхоос өнгөрсөн дөг өө. За энэ ч яахав энэ блогтоо л бичих юм аа хийж байя даа. Бага байхад одоогийнх шиг олон суваг энэ тэр гардаггүй байлаа. Кабалийн суваг энэ тэр бол бүүр сураггүй байхад. Орос монгол 2 суваг л үздэг байлаа. Манайх Рекорд 345 гэдэг зурагттай байв хоймроо тавиал үзээгүй үедээ бүтээлгээр бүтээгээл дээр нь жижиг сажиг шаазан сувинер тавьчдаг байлаа. Энэ зураг дээрх эд шүү дээ. Өдөр болгон ОрТ1 дээр гардаг Диснейн хүүхэлдэйг үзэх гээл цэцэрлэгээсээ яаран яаран ирдэг байлаа. Бүтэн сайны 16.10 гардаг кино ч бас л их гоё байсан шүү . Зурагт маань сүүлдээ муудаад ламп энэ тэр нь шатдаг болоод байнга л засуулна нэг дууны ламп нь хөндийрдөг болоод ар нь байнга онгорхой аав бид 2 л засна сүүлдээ урд талын суваг сольдог нь хугараад бахиар л үзэж тардаг байлаа. Орос ийм зурагт ч амар шүү жаахан жирэлзээл муухай болоод ирэхээр нь хэд байлгаал авахад тодроол ирнэ хэхэ. Тэр үед өнгөт зурагттай айл гэдэг ховрын байлаа зах зээлд шилжсэнээс хойш нэг ахынх маань MONEL гэх өнгөт тв болоод яа тэр бол тасарцан эд байж билээ манай орцны нэг айлд оросын 4 хөлтэй өнгөт тв-тэй айл байсан тэднийх бол MONEL-н хажууд бол хар зурагттай л айл шиг санагдаж билээ. За тэгээд цагийн эрхээр 345 тайгаа салах ёс хийгээд JINLIPU хэмээх урд зүгийн зурагттай болов оо
энэ дээр ч илүү олон боломжтой болсон олон суваг ч үздэг 5-6 суваг үздэг байсан байх шүү урдны 2 бйаснаа бодуул өргөн сонголлтой гэх үү дээ. Аав бас урдаас хужаа компьютэр авч ирж өгсөнөөр салахаа байв аа гэж. Дараа нь JVC гэх 14" жижигхэн өнгөт зурагттай боллоо. Энэ муутай ч нэлээн ч хэдэн оныг үдсэн дээ. Дараа нь арай том зурагттай болоход жижиг өрөөнд миний мэдэлд байдаг байж байгаад 2 жилийн өмнө ум маани болсон доо.

Дараагийн зурагт маань энэ SHARP одоо ч аавынд бий. Нэг удаа засварт орсныг эс тооцвол эрүүл саруул эсэн мэнд л байгаа. Эцэст нь айл болон өрх тусгаарлахдаа орчин
үеийн нимгэн ЭЛсиДи гэх LG зурагтыг үзэнхэн ширтэнхэн байна даа гэж.

2010-08-25

Гулиа дарагчид

Гулиа дарагчид

маний багад ч хүүхдүүд энэ тэрүүгээр хэсч явахаа гулиа дарна гэж ярьдаг байлаа. одоо ч магадгүй л дээ оросын зугаалах гэсэн үгийг л монголчлоод байгаа ухаан нь хэхэ. Бага ангид байхад манай ангийн нэг хүү тэр үедээ аав нь дархан хотын дарга байсан 500 төгрөгтэй ирээд бас нэг хүүтэй 3 уулаа гулиа дарахаар гараад өгөв өө. манай сургуулийн хажууханд худалдааны төв гэх газар тойроод бөөн ТҮЦ байдаг байлаа тэр л чухам гулиа дарах маршрут байлаа. тэр үеийн 500 одоогийнхоор хэд ч юм бэ дээ лав л модтой чихэр 10төгрөг бохь 15төг байсан байх. 3-уулаа баахан хэсээд л баахан шоколад чихэр идээл ундаа уугаал тоглоом аваалбайсан. нөгөө 2 маань зарим шоколад чихэрээ идэхгүй надад өгөөд л байсан. нөгөөхийг нь цүнхлээл явж явж гэртээ хариад өдөр нь давтлагандаа ирсэн би яахав авсан чихэр энэ тэрээ бараагүй байсан болохоор гаргаж ирээд идсэн нөгөө 2 маань надаа гэж гуйгаад л хэхэ дараа нь том болсон хойно ч яриад л инээлдээд байдагсан хэхэ

Бас нэг удаа хөдөө явах болоод хотод хамааны айлдаа хэд хоног болоод цааш явах байсан аав замдаа юм авч идээрэй гээд 2 боодол 1т өгөв өө. хэ хэ өө зүгээр л аймар их мөнгөтэй болцон хүн л хотод ирэв ээ. Хамаатны гэр нь яг өргөөгийн хажууд тэдний банди нь надаас нэг ах тэнд басан хэд хоног ч ёстой нэг бид 2 нилээд маруужин авч идээл видео үзсээр байгаал таарсан даа

бас автобусаар зугаалдаг байлаа дархан тэгэхэд автобусны 2 чиглэлтэй байдаг байлаа нэг нь хороолол нөгөө нь тосгон гэсэн. яг 16 давхарын хажууд хорооллын автобусны буудал байна. Байрныхаа гадаа тоглож байгаал хааяа тэнэмээр санагдангуут нь дархан тойры гээл бөөнөөрөө автобусанд сууж явсаар байгаал нэг тойроол буцаал буудал дээрээ буудаг байлаа. нэг иймэрхүү маягаар л гулиалдаг байлаа гэж.


2010-08-24

хашаан дээр гүйдэг хүү

Багадаа зуны амралт эхлэнгүүт л ээж аав энд гадаа тэнээд юугаа хийхэв гээд л хөдөө эмээ өвөөрүү Арын сайхан хангай руу явуулдаг байлаа. Манай өвөө эмээ 2 гэж өвөө маань насаараа багш хийсэн Жалбаа гээд эмээ маань оёдолчин байсан Мягмар гээд аймгийн төвийн айл байлаа. Би гэж багадаа айхтар хөдөлгөөнтэй эмээгээ ч үгүй ээ мөн их орилуулдаг хүү байлаа шүү дээ. энд нэг байшин дээр гарцан тэнд ч амбаар гүйсэн хашаан дээр бол нөгөө циркчин шиг л тойроод гүйчдэг байлаа. Эмээ хойноос хүүе унаж үхлээ хөл гараа бэртээлээ гээд л үглэнэ. Үглээл буулгана нэг харахад нь л дахиад л гарцан гүйж байна. Ямар сайндаа доод хашааных нь айл зун болоол намайг ирэхээр танай нөгөө хашаан дээгүүр гүйдэг хүү ирээ юу гэдэг гэсэн хожим том болсон хойно ч танай энэ хашаан дээр гүйдэг хүү ч их том болжээ гэдэг байж билээ.

өвөө багш байсан болохоор ч тэр үү нээх том номын шүүгээтэй дүүрэн номтой харин ч нэг зунжингаа зохиолын номтой ч нөхөрлөнө шүү дээ. Өдрийн халуунд ч өдөржин байшингийн сүүдэрт ном уншдаг байлаа. Тэрний хүчинд ч бага ангид минутын уншлага энэ тэр болоход толгой цохьдог л байлаа. Аймгийн төвийн хоймрыг эзлэн Булган уул сүртэй нь аргагүй дүнхийнэ

http://biznetwork.mn/uploads/d2517adb696a99be337738ac26e62769.png

зүүн суганд нь байх жамганы Булагаас усанд явна. Зуны аагим халуунд ч шүд хага ташим хүйтэн байдагсан. усан явж байна гээд хэдэн цаг алга болно тэр хавьдаа голд тоглоно уул өөдөө авирч төмсний улаан түүж иднэ. Булган уул өөд нэлээн хэдэн удаа авирч байсан ч оройд нь гарч үзээгүй их сүрлэг аймар санагдаад гол хавиас нь дээш гарч үзээгүй хэхэ.Нэг иймэрхүү л зун өнгөрдөг байлаа ш дээ. яриул ч их юм байна дө гэж.

2010-08-08

16 давхар буюу бөмбөгдөгч онгоц хэхэ

Дарханы ганц бэлэг тэмдэг гэхээр зүйл бол яахын аргагүй 16 давхар байлаа шүү дээ. Бага байхад лифтээр нь үгүй ээ мөн их доош дээшээ явж тоглодог байлаа даа. Хэдий манайх 16-д байгаагүй ч гэлээ яг хажууханд нь байдаг байсын тэр үеийнхээ хүүхдүүдийг бараг л бүгдийг нь танина гэж байгаа. Танихаас ч яахав нийлж тоглож явдаг л байлаа. Нээрээ тэр үед чинь 16 давхраас л бараг төрсөн гэхэд болохоор нэг Эрхэс гээд дуулдаг хамтлаг байлаа. Дарханд одоогийнхоор бол бой бэнд гэхээр 2 хамтлаг байдаг байсны нэг нь нөгөөх нь Увьдас гэх. (увьдаст одоогийн зохиолын дуу дуулаад байгаа Амарбаясгалан байлаа шүү дээ.Тэр үедээ л лаг хит болдог байлаа Цасан охин өөр юу юу ч билээ дуунууд нь фм-с салнаа л гэж байхгүй байлаа ш)

Гол юмандаа оры хадуурч байна. 16 давхарын доогуур өнгөрнө гэдэг тэр үедээ л их эр үориг шаардах нь хаашаа юм авхаалж самбаа шаарддаг байлаа.Яагаад гэхээр явж байтал чинь дээрээс гэнэт л ууттай усаар бөмбөгдөнө шүү дээ. Хээ тэгээд тэр өндөр байшингийн хаанаас нь шидсэнийг олноо л гэж байхгүй. Би хүртэл гэрээсээ бөөн уут олоод л таньдаг найзындаа орж байгаал шиддэг байлаа. Сайхан шүү бас ч тээр доор усанд норчоол хаанаа с шидсэнийг нь хайгаал зогсох хүнийг нуугдсаан шиг ажих ч инээд өөрийн эрхгүй хүрээл ха ха ха гээл. Гэрээсээ гялгар уут л харагдуул зөөж ус хийж шидсээр байгаад гялтайх нэг ч уутгүй л болцон байсан шүү. 16 хойно нэг сагсны шийд байх өөрсдөө тоглоогүй үедээ тоглож байгаа хэдийнхээ дээрээс ус сум ч буулгаж өгнө дөө харин ч нэг. Тэр өндрөөс ус шидэхээд бас их дадалага шаарданаа яг доор явж байхад нь шидүүл ус очих гэсээр байтал хүн өнгөрөөд явчина. жаахан амдуулс хийгээд л хаяхад бол яг л норгож байгаа юм даа. Иймэрхүү янзаар монголынхоо хамгийн өндөр байшинг бөмбөгдбгч болгож ашигладаг байлаа гэж.

http://360.banjig.net/files/photos/big/2989/p1160023_e0216281.jpg

2010-07-21

Тагтаа гэж




Тагтаа гэж хүнд гэм хоргүй хөөрхөн амьтан шүү. Бага байхад тагтаан сүрэг ч Дарханаар нэг байдаг байлаа ш дээ. Хаашаа л харна тагтаа гэх нь хаашаа юм гэхдээ үнэхээр их байдаг байлаа. Хүүхэд л болсон хойно тагтаа бор шувуу 2 г барих гэж их л хөөцөлддөг байлаа. Голдуу л урхи тавьж барих гэнэ. Даанч би ерөөсөө барьж үзээгүй хэхэ. Манайх бага байхад ээж 7 хоног идэх хүнсээ амардаг өдрөө хийгээд тавьчна голдуу л боорцог хайрах ч юм уу дөкөвкөнд хийсэн боов хийнэ. Тэгээд л нээх том уутанд хийгээд хөргөгчиндөө хийнэ. Дүү бид 2 яахав өглөө босоол тагтан дээрээ гараал муу сайн тагтаа болжморуудыг ч харин нэг хооллож гарна. нөгөө 7 хоног идэх байсан боорцог 2 3 хоноол дуусах жишээтэй хэхэ. Өөрсдөө идээд дээрээс нь тагтаа хооллоод байхаар яаж ч тэсхэв дээ. Одоо харин тагтаа маань цөөрсөөр бараг л харагдахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Оронд хар хэрээ гэж сүрэг сүрэгээрээ л эргэлдэж муухай муухай орилрх болжээ.Энэ хар хэрээнүүд их хорлонтой бас энэ муу тагтаа болжморуудыг чинь барьж иддэг хогнууд байна лээ хэд хэдэн удаа өөрийн нүдээр харсан шүү.Болдогсон бол буудаал унагачмаар санагдсан. Нэг хэсэг тв-гээр байнга шахуу л тагтаа авна гэсэн зар цувдаг байлаа энэ нь бас нэг цөөрөх болсон шалтгаан нь байх. Тагтаа гэж амар амгалан хөөрхөн ч шувуу шүү...


2010-06-29

сайн уу Блогспотынхоон та бүхэнтэй нэгдэхээр ирлээ хэ хэ

За би гэдэг хүн одооноос эхлэн хоёр дахь блогоо Блогспот дээр нээхээр шийдлээ. Бараг л 2, 3 жилийн өмнөөс блог ертөнцийг шимтэн унших болсон ба хамгийн их ордог байсан Банжиг нээт дээр анх блог нээгээд одоо ч хөтлөн явж байгаа болно. Хэрэв ээ та бүхэн сонирхвол www.serenity.bblog.mn хаягаар орж сонирхоно биз дээ. Ингээд олныг нурших илүүц биз сайхан найз нөхөд бололцоё.

хүндэтгэсэн serenity