2010-12-01

Рекорд 345 -с LCD хүртэлх түүх


Банжиг нэгэнт онгойхоос өнгөрсөн дөг өө. За энэ ч яахав энэ блогтоо л бичих юм аа хийж байя даа. Бага байхад одоогийнх шиг олон суваг энэ тэр гардаггүй байлаа. Кабалийн суваг энэ тэр бол бүүр сураггүй байхад. Орос монгол 2 суваг л үздэг байлаа. Манайх Рекорд 345 гэдэг зурагттай байв хоймроо тавиал үзээгүй үедээ бүтээлгээр бүтээгээл дээр нь жижиг сажиг шаазан сувинер тавьчдаг байлаа. Энэ зураг дээрх эд шүү дээ. Өдөр болгон ОрТ1 дээр гардаг Диснейн хүүхэлдэйг үзэх гээл цэцэрлэгээсээ яаран яаран ирдэг байлаа. Бүтэн сайны 16.10 гардаг кино ч бас л их гоё байсан шүү . Зурагт маань сүүлдээ муудаад ламп энэ тэр нь шатдаг болоод байнга л засуулна нэг дууны ламп нь хөндийрдөг болоод ар нь байнга онгорхой аав бид 2 л засна сүүлдээ урд талын суваг сольдог нь хугараад бахиар л үзэж тардаг байлаа. Орос ийм зурагт ч амар шүү жаахан жирэлзээл муухай болоод ирэхээр нь хэд байлгаал авахад тодроол ирнэ хэхэ. Тэр үед өнгөт зурагттай айл гэдэг ховрын байлаа зах зээлд шилжсэнээс хойш нэг ахынх маань MONEL гэх өнгөт тв болоод яа тэр бол тасарцан эд байж билээ манай орцны нэг айлд оросын 4 хөлтэй өнгөт тв-тэй айл байсан тэднийх бол MONEL-н хажууд бол хар зурагттай л айл шиг санагдаж билээ. За тэгээд цагийн эрхээр 345 тайгаа салах ёс хийгээд JINLIPU хэмээх урд зүгийн зурагттай болов оо
энэ дээр ч илүү олон боломжтой болсон олон суваг ч үздэг 5-6 суваг үздэг байсан байх шүү урдны 2 бйаснаа бодуул өргөн сонголлтой гэх үү дээ. Аав бас урдаас хужаа компьютэр авч ирж өгсөнөөр салахаа байв аа гэж. Дараа нь JVC гэх 14" жижигхэн өнгөт зурагттай боллоо. Энэ муутай ч нэлээн ч хэдэн оныг үдсэн дээ. Дараа нь арай том зурагттай болоход жижиг өрөөнд миний мэдэлд байдаг байж байгаад 2 жилийн өмнө ум маани болсон доо.

Дараагийн зурагт маань энэ SHARP одоо ч аавынд бий. Нэг удаа засварт орсныг эс тооцвол эрүүл саруул эсэн мэнд л байгаа. Эцэст нь айл болон өрх тусгаарлахдаа орчин
үеийн нимгэн ЭЛсиДи гэх LG зурагтыг үзэнхэн ширтэнхэн байна даа гэж.

0 comments:

Post a Comment

сэтгэгдлээ харамгүй хуваалцсанд гялаалаа