2010-07-21

Тагтаа гэж




Тагтаа гэж хүнд гэм хоргүй хөөрхөн амьтан шүү. Бага байхад тагтаан сүрэг ч Дарханаар нэг байдаг байлаа ш дээ. Хаашаа л харна тагтаа гэх нь хаашаа юм гэхдээ үнэхээр их байдаг байлаа. Хүүхэд л болсон хойно тагтаа бор шувуу 2 г барих гэж их л хөөцөлддөг байлаа. Голдуу л урхи тавьж барих гэнэ. Даанч би ерөөсөө барьж үзээгүй хэхэ. Манайх бага байхад ээж 7 хоног идэх хүнсээ амардаг өдрөө хийгээд тавьчна голдуу л боорцог хайрах ч юм уу дөкөвкөнд хийсэн боов хийнэ. Тэгээд л нээх том уутанд хийгээд хөргөгчиндөө хийнэ. Дүү бид 2 яахав өглөө босоол тагтан дээрээ гараал муу сайн тагтаа болжморуудыг ч харин нэг хооллож гарна. нөгөө 7 хоног идэх байсан боорцог 2 3 хоноол дуусах жишээтэй хэхэ. Өөрсдөө идээд дээрээс нь тагтаа хооллоод байхаар яаж ч тэсхэв дээ. Одоо харин тагтаа маань цөөрсөөр бараг л харагдахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Оронд хар хэрээ гэж сүрэг сүрэгээрээ л эргэлдэж муухай муухай орилрх болжээ.Энэ хар хэрээнүүд их хорлонтой бас энэ муу тагтаа болжморуудыг чинь барьж иддэг хогнууд байна лээ хэд хэдэн удаа өөрийн нүдээр харсан шүү.Болдогсон бол буудаал унагачмаар санагдсан. Нэг хэсэг тв-гээр байнга шахуу л тагтаа авна гэсэн зар цувдаг байлаа энэ нь бас нэг цөөрөх болсон шалтгаан нь байх. Тагтаа гэж амар амгалан хөөрхөн ч шувуу шүү...


4 comments:

  1. Тагтаа номхон, тагтаа хөөрхөн дандаа олуулаа...гээд дуу байдаг биз дээ хэхэ. Нээрэн Дархан аймаар их хэрээтэйн байна лээ ш дээ. Тагтааны шөл хийж уувал ядаргаанд сайн гээд байдаг билүү дээ. Хужаа нар л их авдаг гэж дуулсын байна

    ReplyDelete
  2. харин тиймээ хогийн хэрээгээр дүүрээд байнаа устгамаар л байна. Хужаа нар ч идээл бас нөгөө шонхор барихад өгөөш хийдэгийн гэсэн зайлуул

    ReplyDelete
  3. Сая хөдөө нөгөө Чингисийн Дэлүүн Болдог дээр гуруун тагтаа байсан. Пөөх гэжийгаам чинь. Аягүй ховрын шувуу харлаашд.

    ReplyDelete
  4. хэхэ ховрын ховрын нөгөө хужаа нар бор шувууг дуусгасан манайд тагтаагүй болох вий дээ

    ReplyDelete

сэтгэгдлээ харамгүй хуваалцсанд гялаалаа